Астаксантин — Байгалийн хамгийн хүчтэй антиоксидант

Астаксантин — Байгалийн хамгийн хүчтэй антиоксидант

Орчин үеийн амьдралын хэв маяг, стресс, хэт ягаан туяа, агаарын бохирдол зэрэг нь бидний арьс болон биеийн эсүүдэд чимээгүйхэн “дайралт” хийдэг. Энэ бүхнээс хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг бол антиоксидантууд юм.

Тэгвэл антиоксидантын хаан гэгддэг нэг гайхалтай найрлага бол — астаксантин.

Астаксантин гэж юу вэ?

Астаксантин нь Haematococcus pluvialis хэмээх улаан микрозамагнаас гарган авдаг байгалийн гаралтай антиоксидант юм. Энэ нь далайн гаралтай ховор нэгдэл бөгөөд шинжлэх ухааны судалгаагаар бусад антиоксидантуудаас 6,000 дахин илүү хүчтэй үйлдэлтэй болох нь нотлогдсон.

Тэрбээр чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсыг гэмтлээс хамгаалан, эрүүл, залуу хэвээр хадгалахад тусалдаг.

Яагаад Астаксантин арьсанд сайн бэ?

Астаксантин нь дараах антиоксидантуудаас хэдэн зуун, бүр мянга дахин хүчтэй:

Антиоксидант Астаксантинтай харьцуулахад
Витамин C ~6,000 дахин сул
Витамин E ~550 дахин сул
Бета-каротин ~40 дахин сул

Эх сурвалж:

  • Ambati et al., Marine Drugs, 2014

  • Guerin et al., Trends in Biotechnology, 2003

  • Fassett & Coombes, Marine Drugs, 2011

Арьс арчилгаанд Астаксантин ямар үр дүнтэй вэ?

✅ Хөгшрөлтөөс хамгаална – коллагеныг устгах чөлөөт радикалуудыг саармагжуулна
✅ Нарны туяанаас хамгаална – UVA, UVB туяаны гэмтлээс эсийг хамгаална
✅ Арьсны өнгө сэргээнэ – нөсөө толбо, жигд бус өнгийг багасгана
✅ Чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ – эсийн төвшинд гүн шингэж үйлчилнэ
✅ Арьсыг гэрэлтүүлнэ – “Glow from within” буюу дотроосоо гэрэлтсэн эрүүл өнгө төрх өгнө

Байгалийн гаралтай нь яагаад илүү дээр вэ?

Зарим бүтээгдэхүүнд синтетик буюу мөөгөнцрийн гаралтай астаксантин ашиглагддаг. Гэвч:

  • Бие махбодод шингэлт муу

  • Үр дүн сул

  • Хүнсний зориулалтаар зарим оронд хязгаарлагддаг

Харин Haematococcus pluvialis замагнаас гарган авсан байгалийн астаксантин нь:
✔️ Илүү өндөр үр дүнтэй
✔️ Аюулгүй
✔️ Бие махбодод сайн шингэдэг

 

Яаж хэрэглэвэл үр дүнтэй вэ?

  • 🌅 Өглөө ба орой тосон эсвэл гелэн серум байдлаар

  • ☀️ Нарны хамгаалалттай хослуулан хэрэглэх

  • 💧 Коллаген, ниацинамид зэрэг идэвхтэй найрлагатай хослуулах

 

Бидний санал болгох Power Duo:

Dr. Melaxin Astaxanthin Ampoule – өндөр тунтай байгалийн астаксантин агуулсан ампуль нь эсийн төвшинд үйлчилж, арьсыг гүн чийгшүүлж, толигор, гэрэлтсэн болгож өгнө.
Dr. Melaxin Astaxanthin Cream – хамгаалах, нөхөн сэргээх тос нь антиоксидант үйлчилгээг тогтвортой хадгалж, арьсыг өдөржин чийгтэй, уян хатан байлгана.