Тосон цэвэрлэгч 101
Арьс арчилгааны тухай хэлэлцүүлэг өрнүүлье гэвэл cleansing oil буюу тосон цэвэрлэгчийн тухай хөндөхөд л хангалттай. Зарим хүмүүс тосон цэвэрлэгчийг бүх төрлийн арьсанд тохирдог, зузаан будаг, нарны тос, бусад бохирдлыг маш сайн цэвэрлэнгээ чийгшүүлдэг сүпер бүтээгдэхүүн гэж үздэг. Гэтэл зарим нь тослог, сав л хийвэл тослогтох гээд байдаг, юм гарах дуртай арьсанд огт таарахгүй гэцгээдэг. Та аль ч талыг баримталдаг байсан, арьс арчилгааны мэргэжилтнүүдийн анхааруулдаг дараах алдааг гаргахгүй байхыг бид зөвлөж байна. Гэхдээ юуны өмнө тосон цэвэрлэгч гэж юу вэ гэдэг асуултанд хариулт олж авцгаая.
Тосон цэвэрлэгч гэж юу вэ?
Тосон цэвэрлэгч гэж “усан дотор тос” бүтэцтэй (ө.х. усанд уусдаггүй маш жижиг тосны дуслуудыг усан дотор хийсэн) тослог эмульсийг хэлнэ. Цэвэрлэгч тос хүний арьсан дээрх тосон суурьтай будаг, бүтээгдэхүүн, бохирдол, тэр дундаа хүний өөрийнх нь арьсны ялгаруулдаг тосыг (энэ нь арьсны бөглөрсөн нүх сүв, хар батгыг уусгаж цэвэрлэнэ гэсэн үг) цэвэрлэдэг. Ө. х. тосон юу л байна бүгдийг уусгаж цэвэрлэнэ. Түүгээр ч зогсохгүй, хуурайшсан, ядарсан арьсыг чийгшүүлж, чийгийг хадгалах нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.
Аливаа бодисыг ижил бүтэцтэй бодисоор уусгадаг тухай дунд сургуулийн химийн хичээлийг санаж байгаа байх. Ө.х. тос тосоо уусгана. Энэ зарчим дээр үндэслэн тосон цэвэрлэгчийг гаргаж авсан байдаг.
Харин одоо хүмүсийн гаргадаг алдаа руу орцгооё:
- Нойтон арьсан дээр хэрэглэх
Ихэнх хөөсөрдөг цэвэрлэгчийг устай хольж хэрэглэдэг бол, тосон цэвэрлэгчийн тухайд яг эсрэгээрээ. Тосон цэвэрлэчийг хуурай арьсан дээрээ шууд хэрэглэж байгаа нь та нүүрэн дээрх өөрийн арьсны тос (хүний арьсны нүх сүвээс ялгардаг тос), крем, будаг зэргийг цэвэрлэгчийнхээ тостой холих зорилготой юм. Ус, тос хоёр хоорондоо уусаж холилддоггүйг бид мэднэ шүү дээ. Энэ утгаараа устай буюу чийгтэй, норгосон арьсан дээрээ тосон цэвэрлэгчээ түрхвэл ус тос хоёр бие биеэ “эсэргүүцэж, түлхээд”, тосон цэвэрлэгч цэвэрлэх үүргээ гүйцэтгэхэд саад болж, цэвэрлэгээ гүйцэд, сайн хийгдэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас тосон цэвэрлэгчийг хуурай арьсан дээрээ түрхээд, тойрог хэлбэрээр зөөлөн массажласны дараа араас нь усаар норгохыг зөвлөдөг.
- Ус хүв хүйтэн байх
Тосон цэвэрлэгчээ арилгах тухайд усны хэм чухал үүрэг гүйцэтгэнэ. Ус хүйтэн байх тусам тос өтгөрч, үүргээ гүйцэтгэж чадахгүй. Ус бүлээн байх тусам тос шингэн төлвөө удаан хадгалж, таны арьсан дээрх будаг, тос, бохирдолтой илүү сайн холилдож, илүү сайн цэвэрлэнэ гэсэн үг. Энд хамгийн гол нь “БҮЛЭЭН” гэсэн байгааг анхаарай. Халуун биш. Халуун усаар нүүрээ хэзээ ч угаадаггүй. Учир нь байнга халуун усаар угаавал арьсны хамгаалах давхаргыг гэмтээдэг. Дээрээс нь халуун ус тосон цэвэрлэгчийн ашигтай орц найрлагуудыг саармагжуулж, үйлчилгээний үр дүнг бууруулдаг.
- Тосон цэвэрлэгчээ гүйцэд арилгахгүй байх
Тосон цэвэрлэгчээр цэвэрлэж дууссаны дараа заавал гүйцэд арилгаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол юм гарах, бусад бүтээгдэхүүн шингэхгүй, улмаар үйлчлэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Дутуу арилгасан тосон цэвэрлэгч арьсан дээр нүдэнд харагдахгүй бүрхүүл үүсгэж, дараа нь та ямар ч сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн шингэхгүйд хүрнэ. Тийм учраас тосон цэвэрлэгчээ зөөлөн үйлчилгээтэй хөөсөн буюу гелэн, эсвэл цэвэрлэгч тоникоор арчиж гүйцэд арилгаж байгаарай.
- Нэг цэвэрлэхдээ хэт их хэмжээгээр ашиглах
Хүмүүсийн гаргадаг бас нэг алдаа бол аливаа гоо сайхны бүтээгдэхүүн их байх тусмаа сайн гэж боддог. Тосон цэвэрлэгчийг их хэмжээгээр хэрэглэх нь мөн дээр хэлсэнчлэн гүйцэд арилгахад хүндрэлтэй байдал үүсгэнэ. Ингээд л үлдсэн тос арьсны нүх сүвийг бөглөх, улмаар юм гарах зэрэг бидний огт хүсдэггүй үр дагаварт хүргэж болно. Аливаа зүйл хэр хэмжээтэй байх алтан дүрмийг та үргэлж баримтлаарай.
- Давхар цэвэрлэгээ хийхгүй байх
Тосон цэвэрлэгч хэрэглэхээр юм гараад байвал та тосоо гүйцэд сайн арилгаагүйгээс болж байж болно. Тийм ч учраас давхар цэвэрлэгээг зөвлөдөг. Энэ тохиолдолд хоёр дахь цэвэрлэгч маш зөөлөн, тайвшруулах үйлчилгээтэй байвал бүр сайн. Давхар цэвэрлэсэн ч юм гараад байвал таны тосон цэвэрлэгч арьсны нүх сүв бөглөдөг байж болно. Ийм цэвэрлэгчүүд гол төлөв хуурай арьсан зориулсан байдаг. Тийм учраас арьсны нүх сүв бөглөдөггүй (non comedonic) тослог, батга гарамтгай арьсан зориулсан тосон цэвэрлэгч сонгож хэрэглээрэй.
- Тосон цэвэрлэгчээр хэт ойрхон цэвэрлэх
Аливаа зүйл хэр хэмжээтэй байх алтан дүрэм гэсэн дээ. Хэт ойр ойрхон тосон цэвэрлэгчээр цэвэрлээд байвал та арьсныхаа өөрийнх нь байгалийн тосон давхаргыг алдагдуулж болно. Энэ тохиолдолд хөөрхий нөгөө тосны булчирхайнууд чинь сандралдаад улам их тос ялгаруулаад эхлэнэ. Тэгвэл тосон цэвэрлэгчээр ямар давтамжтай цэвэрлэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Анх удаа тосон цэвэрлэгч хэрэглэж үзэх гэж байгаа бол 7 хоногт 1 л удаа хэрэглээрэй. Тэгээд сайн анзаарна. Таны арьс сайн хүлээж авч байвал 7 хоногт 2, хэсэг хугацааны дараа 7 хоногт 3 гэх мэтээр давтамжаа нэмээд явна. Харин та архаг тосон цэвэрлэгч хэрэглэгч бол 7 хоногтоо дор хаяж 1-2 удаа, магадгүй нүүрээ будаагүй амралтын өдрүүдээрээ ч юм уу тосон цэвэрлэгч хэрэглэхгүй, өөр аргаар цэвэрлэж, арьсаа амрааж болох юм. Дашрамд хэлэхэд, дээрх дасгаж хэрэглэх, давтамжаа аажим нэмэх, дунд нь арьсаа амраах зарчим бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ч мөн адил үйлчлэхийг санаарай. Тосон цэвэрлэгч хэрэглээд явж байтал арьс чинь хуурайшаад байгаа мэт санагдвал, тосоор цэвэрлэх давтамжаа зайтай болгохын эхний дохио гэж ойлгох хэрэгтэй.
Энэ хүртэл бид арьс арчилгааны 2 алтан дүрэм сурлаа: 1. Аливаа зүйл хэр хэмжээтэй байх нь өлзийтэй. 2. Дасгаж хэрэглэх, давтамжаа аажим нэмэх, дунд нь арьсаа амраах |
- Зөв тосон цэвэрлэгч хэрэглэхгүй байх
Хүнсэнд хэрэглэдэг оливын тосоор нүүрээ цэвэрлэдэг, түрхдэг гээд янз бүрийн зөвлөгөө сошиалаар дүүрэн байдаг. Мэдээж аль зөвлөгөөг дагах нь хувь хүний сонголт. Гэхдээ зарим тос байгалиасаа арьсны нүх сүв бөглөдөг шинж чанартай гэдгийг санах хэрэгтэй. Нүх сүв бөглөнө гэдэг чинь нөгөө л хар цагаан батга гэсэн үг. Ер нь таны арьсыг танаас өөрөөс чинь илүү сайн мэдэх хүн үгүй. Юу идэж уухаар, юу түрхэж хэрэглэхээр яаж байна гэдгээ та л хамгийн сайн ажиглаж мэдэрч чадна. Тийм учраас үнэн зөв мэдээлэлд ойр бай, арьсаа сайн мэдэр, мэдлэгээ нэмэгдүүл.
Тосон цэвэрлэгч хэрэглэхдээ гаргадаг алдаануудын тухайд ийм байна. Харин одоо яаж зөв хэрэглэх тухай:
- Бүтээгдэхүүнээ нүүрэндээ түрхэнэ
Юуны түрүүнд таны гар цэвэрхэн байх ёстой. 3 см орчим диаметр (яг ямар хэмжээтэй гээд шалгаагаад байдаг хүмүүст зориулж баримжаалав) хэмжээтэй буюу хамгийн ихдээ 2 удаа дарж гаргасан цэвэрлэгчээ ХУУРАЙ арьсан дээрээ түрхэнэ.
- Массаж хийнэ.
Тойрог хэлбэрийн хөдөлгөөнөөр ЗӨӨЛӨН массаж хийнэ. Хэт чанга үрэхгүй, дарахгүй, ЗӨӨЛӨН. Энд бас л нөгөө аливаа зүйл зүй зохистой хэмжээтэй байх дүрэм үйлчилнэ. Зүлгүүрээр зүлгүүрдэж байгаа юм шиг үрдэг хүмүүс байдаг учраас онцгойлон хэлээд байгаа юм. Зөөлөн массаж хийж өгснөөр тодорхой хэмжээний үрэлт үүсэж, таны арьс болон тосон цэвэрлэгч аль аль нь “халж”, үр дүнд нь арьсны нүх сүв нээгдэж, сайн цэвэрлэгдэх, арьс чийг тэжээл авах нөхцөл бүрдэнэ.
- Ус
Одоо харин бүлээн усаар норгохоор тосон цэвэрлэгч эмульс маягийн хэлбэрт шилжинэ. Тэрийг нь ЦЭВЭРХЭН зөөлөн алчуураар (зөвхөн нүүрэнд зориулсан, хэрэглэх бүртээ өмнө нь савандаж угаасан) мөн л зөөлхөн арчиж авна. Усаар зайлж угаагаад арилгасан ч болно. Энд тухай хүний хүсэл зориг бүхнийг шийднэ буй заа.
- Давхар цэвэрлэгээ (сонголтоор)
Сонголтоор гэдэг нь ямар учиртай вэ гэхээр, та маш хуурай арьстай, мөн заавал давхар хөөсөн/гелэн цэвэрлэгчээр цэвэрлэлгүй алчуураар арчаад, бүх тосоо арилгаж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа бол давхар цэвэрлэгээ хийхгүй байж болно. Харин та тослог, батга гарамтгай арьстай бол давхар цэвэрлэгээ заавал хийхийг зөвлөж байна. Гол нь таны давхар цэвэрлэгээний бүтээгдэхүүн зөөлөн үйлчилгээтэй, pH 5-6 хооронд байх хэрэгтэй.
Дараахь тосон цэвэрлэгчээс өөртөө тохирох сонголтоо хийгээрэй.
Jumiso Pore Clearing Cleansing Oil 200ml
Нүхжилттэй, хар батгатай, тослог арьсанд илүү тохиромжтой. Арьсны нүх сүвийг 99.9% цэвэрлэдэг, хар батга 36.7%, илүүдэл тос 17.4% бууруулдаг, мөн нүдний салст болон арьсыг цочроодоггүй нь клиник туршилтаар батлагдсан.
Орц найрлага
- Наранцэцгийн үрийн тос: арьсыг нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Caprylic/Capric Triglyceride: чийгшүүлэх, чийгийг түгжих үйлчилгээтэй тосны хүчил, non comedonic
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Усан үзмийн үрийн тос: арьсны нүх сүв дэх илүүдэл тос, бохирдлыг уусгаж цэвэрлэх, non comedonic
- Сквалан: чийгшүүлэх, арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Жожоба тос: тослог хянах, арьсны нүх сүв дэх илүүдэл тосыг цэвэрлэх, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж нээх, non comedonic
- Макадамия самрын тос: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Баобаб модны тос: витамин А, Е, Д, олеины, линолины, пальмитины тосны хүчлүүдээр баялаг, антиоксидант, чийгшүүлэх үйлчилгээтэй, non comedonic
- Бергамот жимсний тос: хэдийгээр нүх сүв бөглөх магадлалын оноогоор 2-3 гэдэг боловч бактерийн эсрэг, ариутгах, халдваргүйжүүлэх, үрэвсэл намдаах, цайруулах зэрэг олон сайн талтай
- Азийн центеллагийн тос: арьсыг тайвшруулах, цочрох магадлалыг бууруулах, арьсыг булбарай зөөлөн болгох, non comedonic
- Нимбэгний хальсны тос: АНА-ийн төрөлд багтах тул гуужуулах, өнгийг сэргээх, цайруулах, non comedonic
- Шар буурцагны тос: чийг алдахаас хамгаалах, чийгшүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Ethylhexyl Palmitate: чийгшүүлэхээс гадна бүтээгдэхүүн дэх бусад орц найрлагыг уусгаж, арьсанд илүү сайн нэвчихэд тусладаг тосны хүчил
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч буюу ус тос хоёр ялгарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг
Mixoon Bean Cleansing Oil 195 ml
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Mixoon брэндийн бүх бүтээгдэхүүний гол орц шар буурцгийн исгэсэн ханд non comedonic шинж чанартай. Мөн эднийх үйлдвэрлэлдээ тослог, батга гарамтгай арьсанд ч тохирсон хөнгөн томъёо ашигладаг. Исгэх явцад бүтээгдэхүүний найрлага дахь ургамал, жимсэнд агуулагдах төрөл бүрийн амин хүчил, уураг, витаминуудын хэмжээ хэд дахин нэмэгддэг. Ингэснээр бүтээгдэхүүний тэжээл, чийг өгөх үйлчилгээ мөн төдий чинээ нэмэгддэг.
Орц найрлага
- Шар буурцгийн тос: Е витаминаар баялаг, үрэвслийн эсрэг, антиоксидант, чийгшүүлэх, цайруулах, өнгийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг
- Caprylic/Capric Triglyceride: чийгшүүлэх, чийгийг түгжих үйлчилгээтэй тосны хүчил, non comedonic
- Жожоба тос: тослог хянах, арьсны нүх сүв дэх илүүдэл тосыг цэвэрлэх, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж нээх, non comedonic
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Наранцэцгийн үрийн тос: арьсыг нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Шар буурцгийн исгэсэн ханд: Е витаминаар баялаг, үрэвслийн эсрэг, антиоксидант, чийгшүүлэх, цайруулах, өнгийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Ethylhexyl Palmitate: чийгшүүлэхээс гадна бүтээгдэхүүн дэх бусад орц найрлагыг уусгаж, арьсанд илүү сайн нэвчихэд тусладаг тосны хүчил
- Анар жимсийг исгэж гаргаж авдаг энзимууд: АНА-тэй ижил үйлчилгээ үзүүлдэг ба арьсыг зөөлөн гуужуулж, бүтцийг сайжруулж, жигд болгодог
- Арвайн исгэсэн ханд: арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Солонгос лийрний исгэсэн ханд: флавоноид, витамин С, Е-ээр баялаг тул арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг
- Caprylyl Glycol: чийгийг өөртөө татдаг тул давхар чийгшүүлэгч зорилгоор ашигладаг. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүтээгдэхүүний халдваргүй, ариун байдлыг хадгалах зорилгоор ашигладаг. Бусад орц найрлагын үйлчилгээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй тосны хүчил
- Глицерин: чийгшүүлэх, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсны гадна давхаргыг бэхжүүлэх
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Triethylhexanoin: уусгагч
- Үнэртүүлэгч
- Ethylhexylglycerin: арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй, мөн бусад орц найрлагын үйлчилгээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй хадгалагч бодис
- Ус
- Propanediol: уусгагч, чийгшүүлэгч бодис.
Axys-Y Biome Resetting Moringa Cleansing Oil
Axys-Y брэндийн 6+1+1 технологийн дагуу (1 онцлох орц найрлага + онцлох орц найрлагын үйлчилгээг дэмжиж өгдөг 6 нэмэлт орц найрлага + 1 онцлох үйлдвэрлэлийн технологи) үйлдвэрлэгдсэн. Моринга тос, арьсны биомыг сайжруулах 5 төрлийн пре болон пробиотик (Арьсны биом гэдэг нь хүний өөрийнх нь арьсны байх ёстой байгалийн бичил орчныг хэлж байгаа юм. Энэ бичил орчин эрүүл байж арьс эрүүл байна. Исэх явцад үүсдэг галактомисес, лактобацилл, бифида, комбуча бүгд арьсны биомын эрүүл, хэвийн байдлыг дэмждэг) агуулсан. Гипоаллерген, халал.
Орц найрлага
- Моринга үрийн тос: олеины хүчил ихээр агуулдаг, сайн чийгшүүлдэг, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Наранцэцгийн үрийн тос: арьсыг нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Чацарганы тос: үрэвслийн эсрэг, антиоксидант, тосны хүчлээр баялаг, арьсны өнгө, бүтцийг сайжруулах
- Календула буюу хумсан цэцгийн тос: үрэвслийн эсрэг, антиоксидант, арьс чангалах, хөгшрөлтийн эсрэг
- Шар буурцгийн тос: Е витаминаар баялаг, үрэвслийн эсрэг, антиоксидант, чийгшүүлэх, цайруулах, өнгийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг
- Ретинол: Хөгшрөлтийн эсрэг, хялгасан үчрлээ тэнийлгэж, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлнэ, батганы эсрэг
- Галактомисес/Galactomyces Ferment Filtrate: Саке исгэх явцад үүсдэг нэг төрлийн мөөгний ханд. Исэх явцад пептид, амин хүчил, минералууд, В, А, РР витамин, фолийн хүчил их хэмжээгээр агуулдаг арьсанд тустай олон төрлийн бактери үрждэг. Үрэвсэл намдаах, нүхжилт багасгах, өнгө сэргээх, нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах, антиоксидант үйлчилгээтэй
- Лактобацилл/Lactobacillus Ferment: Витамин С-ийн хэмжээг нэмэгдүүлдэг, энэ утгаараа арьсны өнгө сэргээх, цайруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх, коллагены нийлэгжилт нэмэгдүүлэх үйлчилгээтэй
- Бифида/Bifida Ferment Lysate: чийгшүүлэх, чийг хадгалах, түгжих үйлчилгээтэй
- Хар цайны исгэсэн ханд/Saccharomyces/Xylinum/Black Tea Ferment: Энгийн ойлгомжтой хэлээр комбуча юм. Мөн исгэсэн гэдэг утгаараа олон төрлийн ашигтай. Тэр дундаа антиоксидант, чийгшүүлэх, зөөлрүүлэх, өнгө сэргээх үйлчилгээтэй
- Хуш модны тос: үрэвслийн эсрэг, улайлт намдаах, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах антиоксидант, хөгшрөлтийн эсрэг - Ус
- Caprylyl Glycol: чийгийг өөртөө татдаг тул давхар чийгшүүлэгч зорилгоор ашигладаг. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүтээгдэхүүний халдваргүй, ариун байдлыг хадгалах зорилгоор ашигладаг. Бусад орц найрлагын үйлчилгээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй тосны хүчил
- 1,2-Hexanediol: арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй, мөн бактери үржихээс сэргийлдэг хадгалагч бодис
- Ethylhexyl Palmitate: чийгшүүлэхээс гадна бүтээгдэхүүн дэх бусад орц найрлагыг уусгаж, арьсанд илүү сайн нэвчихэд тусладаг тосны хүчил
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Isohexadecane: цэвэрлэгч, уусгагч, бүтэц сайжруулагч, арьсыг чийгшүүлэгч бодис
Anua Heartleaf Pore Control Cleansing Oil 200ml
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хөнгөн бүтэцтэй тул батга гарамтгай, эмзэг арьсанд ч хэрэглэхэд ч тохиромжтой.
Орц найрлага:
- Оливын тос: чийг, тэжээл өгөх, антиоксидант
- Усан үзмийн үрийн тос: арьсны нүх сүв дэх илүүдэл тос, бохирдлыг уусгаж цэвэрлэх, non comedonic
- Турмерикний үндэс: бактери, үрэвслийн эсрэг, тослог багасгах, цайруулах, өнгийг сэргээх, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Houttuynia Cordata: флавоноидоор баялаг, бактери, үрэвслийн эсрэг, тайвшруулах, антиоксидант үйлчилгээтэй, Heartleaf dуюу зүрхэн навч ургамалтай нэг төрөл
- Наранцэцгийн үрийн тос: арьсыг нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Жожоба тос: тослог хянах, арьсны нүх сүв дэх илүүдэл тосыг цэвэрлэх, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж нээх, non comedonic
- Макадамия самрын тос: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Моринга үрийн тос: олеины хүчил ихээр агуулдаг, сайн чийгшүүлдэг, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Chinaberry буюу цагаан хуш модны ханд: бактери, үрэвслийн эсрэг, улайлт намдаах, тайвшруулах
- Ethylhexyl Palmitate: чийгшүүлэхээс гадна бүтээгдэхүүн дэх бусад орц найрлагыг уусгаж, арьсанд илүү сайн нэвчихэд тусладаг тосны хүчил
- Caprylic/Capric Triglyceride: чийгшүүлэх, чийгийг түгжих үйлчилгээтэй тосны хүчил, non comedonic
- Caprylyl Glycol: чийгийг өөртөө татдаг тул давхар чийгшүүлэгч зорилгоор ашигладаг. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүтээгдэхүүний халдваргүй, ариун байдлыг хадгалах зорилгоор ашигладаг. Бусад орц найрлагын үйлчилгээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй тосны хүчил
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Sorbitan Sesquioleate: эмульсжүүлэгч
- Ethylhexylglycerin: арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй, мөн бусад орц найрлагын үйлчилгээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй хадгалагч бодис
Heimish Matcha Biome Perfect Cleansing Oil 150ml
Хуурай арьсанд илүү тохиромжтой. Мача ногоон цайны хандтай, pH 5.5, арьсны нүх сүв 92.4% цэвэрлэдэг, чийгийг 118.79% нэмэгдүүлдэг нь клиник туршилтаар батлагдсан, гипоаллерген.
- Цайны навчны ханд (50ppm): үрэвсэл намдаах, тайвшруулах, бактерийн эсрэг, батга багасгах, нүхжилт агшаах, чийгшүүлэх, хөгшрөлтийн эсрэг
- Оливын тос: чийг, тэжээл өгөх, антиоксидант
- Шар буурцгийн тос: Е витаминаар баялаг, үрэвслийн эсрэг, антиоксидант, чийгшүүлэх, цайруулах, өнгийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг,
- Макадамия самрын тос: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Буйлс самрын тос: Е витаминаар баялаг, чийгшүүлэх, арьсыг хамгаалах, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Лактобацилл/Lactobacillus Ferment (1ppm): Витамин С-ийн хэмжээг нэмэгдүүлдэг, энэ утгаараа арьсны өнгө сэргээх, цайруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх, коллагены нийлэгжилт нэмэгдүүлэх үйлчилгээтэй
- Хар цайны исгэсэн ханд/ Saccharomyces Ferment (1ppm): Энгийн ойлгомжтой хэлээр комбуча юм. Мөн исгэсэн гэдэг утгаараа олон төрлийн ашигтай. Тэр дундаа антиоксидант, чийгшүүлэх, зөөлрүүлэх, өнгө сэргээх үйлчилгээтэй Saccharomyces Ferment (1ppm),
- Моринга үрийн тос: олеины хүчил ихээр агуулдаг, сайн чийгшүүлдэг, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Керамид: чийгшүүлнэ, чийг алдахаас, арьс хуурайшихаас хамгаална, зөөлрүүлнэ, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ,
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Сквалан: чийгшүүлэх, арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах, антиоксидант, хөгшрөлтийн эсрэг, non comedonic
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Octyldodecanol: силиконы оронд ашигладаг, уусгагч, тогтворжуулагч тосны хүчил
- Шиа тос: чийгшүүлэх, зөөлрүүлэх, хялгасан үрчлээ тэнийлгэх
- Candida Bombicola/Глюкоз/ Рапс тос исгэх явцад үүсдэг фермент: цэвэрлэх, бактерийн эсрэг, халдваргүйжүүлэх, батганы эсрэг үйлчилгээтэй
- Phytosphingosine: үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тосны хүчил
- Устөрөгчжүүлсэн лецитин: чийгшүүлэх, чийг хадгалах, бусад орц найрлагын шингэц нэвчилтийг нэмэгдүүлдэг
- 1,2-Hexanediol: арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй, мөн бактери үржихээс сэргийлдэг хадгалагч бодис
- Ус
- Глицерин: чийгшүүлэх, уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсны гадна давхаргыг бэхжүүлэх
- Үнэртүүлэгч
Haru Haru Wonder Black Rice Moisture Deep Cleansing Oil 150ml
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Чийгшүүлэх, тэжээл өгөх, арьсыг зөөлрүүлэх, хамгаалах антиоксидант болон арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. 95% байгалийн гаралтай тосны орц найрлагатай, үнэргүй, веган, арьс цочроодоггүй.
Орц найрлага:
- Хар будааны хивэгний тос: тэжээл өгөх, арьсыг зөөлрүүлэх, антиоксидант буюу гадна орчны хорт нөлөөнөөс хамгаалах, non comedonic
- Оливын тос: чийг, тэжээл өгөх, антиксидант
- Токоферол (витамин Е): чийгшүүлэх, арьсыг хамгаалах антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Наранцэцгийн үрийн тос: Е витаминаар баялаг, чийгшүүлэх, арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Жожоба тос: тослог хянах, үрэвслийн эсрэг, арьсны нүх сүв дэх илүүдэл тосыг цэвэрлэх, non comedonic
- Макадамия самрын тос: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Caprylic/Capric Triglyceride: чийгшүүлэх, чийгийг түгжих үйлчилгээтэй тосны хүчил, non comedonic
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Ethylhexylglycerin: хадгалагч
No.1 Easy Peasy Cleansing Oil 200ml
Хар батгатай, нүхжилттэй, эмзэг мэдрэмтгий арьсанд тохиромжтой.
Арьсны нүх сүвийг 94.39% цэвэрлэдэг, хэрэглэж эхэлснээс хойш 2 долоо хоногийн дараа хар батга 17.42%, илүүдэл тослогжилт 26.36% буурсан. Арьс, нүдний салст цочроодоггүй, гипоаллерген.
Орц найрлага
- Эрдэнэ шишийн тос: олон төрлийн тосны хүчил, тэр дундаа линолены хүчлээр баялаг, арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Макадамия самрын тос: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, гадна давхаргыг бэхжүүлэх
- Өлөн өвсний үндэсний тос/Cyperus Esculentus: чийгшүүлэх, тэжээл өгөх, омега 6, 9, витамин Е-ээр баялаг
- Наранцэцгийн үрийн тос: Е витаминаар баялаг, чийгшүүлэх, арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, non comedonic
- Tocopheryl acetate буюу синтетик витамин Е: чийгшүүлэх, арьсыг хамгаалах антиоксидант, хөгшрөлтийн эсрэг
- Цэвэршуулсан ус
- Isopropyl Myristate: гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэгддэг тосны хүчил, чийгшүүлэх, бүтээгдэхүүний бүтцийг сайжруулах, бусад орц найрлагын шингэцийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй, зөөлрүүлэгч
- Sorbeth-30 Tetraoleate: эмульсжүүлэгч
- Ethylhexyl Plamitate: бусад орц найрлагын нэвчилт шингэцийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй уусгагч
- Capric Triglyceride: чийгшүүлэх, чийгийг түгжих үйлчилгээтэй тосны хүчил, non comedonic
- Diisostearyl Malate: зөөлрүүлэгч
- Sorbitan Sesquioleate: эмульсжүүлэгч
- Үнэртүүлэгч
Дээрх бүтээгдэхүүнүүдийн орц найрлагыг үйлдвэрлэгч өөрчилж болох тул хамгийн сүүлийн үеийн орц найрлагын жагсаалтыг сав баглаа боодлоос харна уу.
Дүгнэлт
Нэг талаас их буддаг, хуурай арьстай хүмүүст хамгийн тохиромжтой. Нөгөө талаас зөв сонгоод, зөв хэрэглэж чадвал ямар ч арьстай хүн хэрэглэж болох, цэвэрлэгээний үндсэн арга хэрэгсэл бүрэн дүүрэн байж чадах бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Та тосон цэвэрлэгч сонгосон ч бай, үгүй ч бай хамгийн гол нь доорх 3 дүрмийг үргэлж баримтлахаа мартуузай.
Арьс арчилгааны 3 алтан дүрэм:
1. Аливаа зүйл хэр хэмжээтэй байх нь өлзийтэй. 2. Дасгаж хэрэглэх, давтамжаа аажим нэмэх, дунд нь арьсаа амраах 3. Таны арьсыг хамгийн сайн мэдэх хүн бол та өөрөө.
|