Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь miruskincare.com цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Хэрэглэгч нь манай цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  3. Төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш 1-2 хоногийн дотор хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэнэ.
  4. Вэб сайтад байршсан цахим худалдааны тэмдэгтүүд нь MIRUSKINCARE-ийн оюуны өмчөөр баталгаажсан өмч бөгөөд худалдан борлуулж бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно. Лого, нэр болон бусад контент, загварыг хуулбарлах, дуурайх, зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хэрэглэгч цахим худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
  2. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, санал, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  3. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах эрхтэй.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ
ГУРАВ. MIRUSKINCARE-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
  1. MIRUSKINCARE нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
  2. Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
  3. MIRUSKINCARE-ийн буруугаас болж захиалганд алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
  4. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.
ДӨРӨВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ
Захиалга хийх:
  1. Хэрэглэгч miruskincare.com цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.
  2. Хэрэглэгч вэбсайтад бүртгүүлж эсвэл зочин нөхцөлөөр захиалга хийх боломжтой.
Төлбөр төлөх:
  1. Захиалгын төлбөр 3 хоногийн дотор MIRUSKINCARE-ийн дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.
  2. Захиалгын төлбөр 100% хийгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд MIRUSKINCARE хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгч MIRUSKINCARE пэйж хуудсын чатаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.
ТАВ. ХҮРГЭЛТ
  1. Хүргэлтийн төлбөр хот дотор 5,000₮, орон нутаг руу Монгол Шуудан ХК-аар 9,600₮ (илгээмжийн овор хэмжээ, жингээс хамаарч Монгол Шуудангийн тарифын дагуу нэмэгдэж өөрчлөгдөх боломжтой).
  2. Үйлчлүүлэгч төлбөрөө 14:00 цагаас өмнө хийвэл Улаанбаатар хот дотор маргааш өдөр нь хүргэгдэнэ. 14:00 цагаас хойш хийвэл нөгөөдөр нь буюу 48 цагийн дараа хүргэгдэнэ. Орон нутагт Монгол шуудан ХК 3-10 хоногт хүргэнэ. Хүргэлт өдөр бүр гарна.

  3. Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшилж болно.

  4. Хэрэглэгч орон нутаг руу барааг хүргүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлэх ба үүнтэй холбогдон гарсан үйлчилгээний хөлсийг хэрэглэгч хариуцна.
  5. Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтэнд шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг сольж өөр хаягаар хүргүүлэх нэмэлт зардал гарах бол Хэрэглэгч хүргэлтийн зардлын нэмэгдлийг хариуцна.
  6. Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
  7. Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалга хугацаа хоцорч хүргэгдэх эрсдэлийг хэрэглэгч хариуцна. Хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд MIRUSKINCARE хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд гаргах төлбөр 5,000₮-ийг (УБ хот дотор) төлж дахиж хүргэлтээр гаргуулна. 
  8. Хэрэглэгч захиалгаа хүлээн авахдаа хүргэлтийн ажилтны дэргэд бүрэн бүтэн байдлыг шалгаж захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй бол тэр даруй мэдэгдэх үүрэгтэй. MIRUSKINCARE-ийн буруугаас болж захиалга солигдсон, дутуу, гэмтэлтэй бол тус барааг сольж өгөх болно.
  9. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах тохиолдолд MIRUSKINCARE хариуцлага хүлээхгүй болно.
ЗУРГАА. БУСАД
  1. Хэрэглэгчид олгодог нэмэлт бэлэг, урамшуулал, sample бүтээгдэхүүнүүдийг зөвхөн боломжит тоогоор гаргах ба нөөц дууссан тохиолдолд олгох боломжгүй.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой.