Түгээмэл асуултууд

Захиалга

Өдөр бүрийн 22:00 цаг гэхэд төлбөр хийгдсэн захиалгууд баталгаажна.

Хэрэв та захиалгаа өөрчлөх буюу бүтээгдэхүүн нэмж, солихыг хүсвэл манай Instagram эсвэл Facebook Messenger хаягаар захиалгын дугаар, нэр, утас зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг аль болох хурдан илгээнэ үү, бид танд туслахыг хичээх болно. Харин таны захиалга хүргэлтэнд гарсан бол өөрчлөлт оруулах боломжгүйг анхаарна уу.

Манайх одоогийн байдлаар зөвхөн онлайн дэлгүүр бөгөөд зөвхөн хүргэлтээр үйлчилдэг байгаа. Агуулахаас ирж авах боломжгүйг анхаарна уу.

Хүргэлт

Төлбөр төлснөөс хойш 1-2 хоногт хүргэгдэнэ. Пүрэв (4 дахь) болон Ням (бүтэн сайн) гаригт хүргэлт гарахгүй.

Тухайн өдрийн түгжрэлээс шалтгаалаад маршрутууд өөр байдаг тул хүргэлтийн цаг хэлэх боломжгүй. Хүргэлтийн хүмүүс маань очихоосоо өмнө тань руу залгах болно.

Орон нутаг руу хүргэлт Монгол Шуудангаар илгээгддэг ба алга болох зэрэг эрсдэлүүдээс сэргийлэн хувийн унаанд тавих боломжгүй.

Аймаг бүсээс хамаарч хүргэлтийн хугацаа өөр байдаг тул та манай хуудсаар дамжуулан Монгол Шууданд өгсөн захиалгын дугаараа аваад Монгол Шуудангийн холбогдох дугаар болох 1800-1613 залгаж асуух боломжтой. Ихэнх тохиолдолд ойролцоогоор 3-10 хоногийн дотор хүргэгддэг.

Буцаалт

Хэрэв хүргэлтээ хүлээн авсны дараа бүтээгдэхүүнийг задлаагүй, хэрэглээгүй, лацтайгаа байхад буцаах бол хүргэлтийн хүн очиж авах хүргэлтийн төлбөр нэмэлтээр төлж байж буцаана. Хэрэглэгчийн захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд манайх хариуцаж тус барааг солиулах болно.

Хэрэглэгчийн захиалга хүргэлтэнд гарсан боловч хүргэгдэж амжаагүй байхад захиалгыг цуцлах тохиолдолд хүргэлтийн төлбөр суутгагдаж төлбөрийн буцаалт орно.

Хэрэглэгч бүтээгдэхүүнээс харшилсан тохиолдолд харшилсныг нотлох шинжилгээний хариу болон мэргэжлийн эмчийн бичгийг үндэслэн захиалгыг буцаах боломжтой.

Бүтээгдэхүүн

БНСУ, Америк, Канад, Францын өөрийнх нь зах зээлд борлуулагддаг 100% оригиналь бүтээгдэхүүнүүд ирдэг.

Манай ихэнх бүтээгдэхүүн 2024 оноос хойш дуусахаар хугацаатай байгаа.