Буцаалтын журам
- Хүргэлтийн ажилтнаас захиалга хүлээн авахад захиалсан бараа зөрсөн, гэмтэлтэй тохиолдолд бид тус барааг танд сольж өгөх тул захиалгаа хүлээн авахдаа хүргэлтийн ажилтны дэргэд тулгаж, шалгаж хүлээн авна уу.
- Сав баглаа боодол нь задарсан, гэмтсэн, бүтээгдэхүүнийг ашигласан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
- Хэрэглэгч та захиалгаа цуцлах, буцаалт хийх хүсэлт гаргахдаа худалдан авалт хийснээс 24 цагийн дотор зөвхөн сав баглаа боодол задраагүй, бүтээгдэхүүн ашиглагдаагүй, лацтайгаа байгаа тохиолдолд захиалгын дүнгээс хүргэлтийн төлбөр болон НӨАТ-ийн 10% суутгагдах болохыг анхаарна уу.
- Буцаалт баталгаажсанаар ажлын 2 хоногийн дотор таны дансанд орох болно.
- Хэрэглэгч бүтээгдэхүүнээс харшилсан тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг нотлох шинжилгээний хариу болон мэргэжлийн арьсны эмчийн тамгатай оношийг буцааж байгаа бүтээгдэхүүн, захиалгын дугаар, төлбөрийн хуулгын хамт манайд хүлээлгэн өгсний үндсэн дээр бид таны хүсэлтийг бүртгэж буцаалтыг баталгаажуулна.
- Таны хаягаар очиж буцаалт авах бол хүргэлтийн ажилтны нэмэлт төлбөрийг төлсний дараа буцаалт авахаар очих болно.
- Бүтээгдэхүүн зөрүүтэй, дутуу тохиолдолд тэр дор нь хүргэлтийн ажилтанд мэдэгдсэнээр бид зөрүүтэй барааг солих, дутуу барааг хүргүүлэх арга хэмжээ авах болно, тухайн үед мэдэгдээгүй тохиолдолд арга хэмжээ авах боломжгүйг анхаарна уу.
Фонтан салбар маань тун удахгүй шинэ байршилд нээгдэх болно.
ШИНЭ БАЙРШЛЫН Нээлтийн онцгой урамшуулал
Доорх хэсэгт бүртгүүлснээр бид танд Фонтан салбар маань шинэ байршилд нээгдэх үед мэдээлэл болон 15%-ийн хөнгөлөлтийн купон илгээх болно.
Хамгийн том давуу тал: Энэхүү купоныг дэлгүүрт зарлагдсан байгаа бусад бүх хямдрал, урамшуулал дээр давхарлаж ашиглах боломжтой!